
-Аргын тооллын 3 сарын 20. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)-Билгийн тооллын 21, шар хулгана, мэнгэ 7 улаан, суудал ус, гар од-16 од, үл тохирох барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулт, их хар өдөр. Хаврын хугас-16:52.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:55-19:04.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой. Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг. Сургуульд сурах, бичиг зурхай, ном сонсох, номлох, хэвлэх, гал тахих, бурхан, лус тахих, даллага авах, буян номын үйл, залбирах, шүтээн босгох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд гарах, эм найруулах, газар хагалах, мод тарих, хөрөнгө исгэх, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, хулгай, дээрэм дарах, хариулга хийх, төмөрийн үйл сайн. Үс засуулах, малын үс, ноос хяргах, улаан идээ авах, мал гаргах, ан гөрөө хийх, морь уралдуулах, нохой тэжээх, хиншүү хярвас гаргах, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, дайсан номхтгох, амраг садан бололцох, багш шавь барилдах, төлөг тавих, хүүхэд үрчлэн авах, хутга мэс ирлэх, архи уух, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.