“Иргэдийн эрх зүйн өнөөгийн байдал” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөнд 150 гаруй хүн оролцлоо.




ХЗДХЯ, Нээлттэй нийгэм форумын хамтарсан иргэдийн эрхзүйн чадавхын өнөөгийн байдал сэдэвт цуврал хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг 2016 оны 12-р сарын 5-аас эхлэн бүсчилсэн байдлаар зохион байгуулж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр баруун бүсийн зөвлөгөөнийг Ховд аймагт амжилттай зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд баруун 5 аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын 150 гаруй  хүн хамрагдаж байна. Монгол улсын Засгийн газрын 2016 -2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрх зүйн анхан шатны үйлчилгээг ойртуулж, хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчилгээг сайжруулах зорилго бүхий бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Тэгвэл энэ зорилтынхоо  хүрээнд ХЗДХЯ, Нээлттэй нийгэм форумаас хамтран “Иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдал" сэдэвт цуврал хэлэлцүүлэг зөвлөгөөнийг энэ сарын 5-с эхлэн улсын хэмжээнд бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа юм. Баруун бүсийн хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг Монгол улсын хууль зүйн тусалцааны төвийн дарга Т.Уранболороор ахлуулсан ажлын хэсэг  зохион байгуулж байгаа бөгөөд тус зөвлөгөөнд Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймгийн хууль зүйн хэлтсийн мэргэжилтэнүүд, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл гэсэн 150 гаруй хүн хамрагдаж байна.



2016 онд Нээлттэй нийгэм форумаас Монгол улсын хэмжээнд хийсэн иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдлын судалгааны дүнгээс үзэхэд иргэдэд өдөр тутам тулгамдаж буй эрх зүйн үр дагавар бүхий бэрхшээлүүдийн дотор ажил эрхлэлт, зээл, газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бэрхшээлүүд хамгийн өндөр хувийг эзэлж байна. Өөрт тохиолдож буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар 2 хүний нэг нь тодорхой үйлдэл хйихгүй байгаа бөгөөд үүнийхээ шалтгааныг  60 гаруй хувь нь юу ч хийгээд нэмэргүй юу хийхээ мэдэхгүй гэж хариулжээ. Тиймээс иргэдийн хувьд эрх зүйн мэдлэг боловсрол дутмагаас үүдээд эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол амссаар байгааг нэг талд нь шйидэх хэрэгтэй юм. Үүний хамгийн оновчтой арга нь эрх зүйн боловсролтой иргэний чадавхыг нэмэгдүүлж, өөрт тулгамдсан асуудлаа хуулийн хүрээнд шийдвэрлэх чадвартай болгох явдал юм. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ