Мал эмнэлгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл солилцох, ажлын үр дүнгээ нэгтгэн хэлэлцэх зорилгоор өнөөдөр /2023.03.06/ "
Ховд аймгийн малын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт, зөвлөгөөн" зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр салбарын бодлого чиглэл, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм.
Мал эмнэлгийн салбарынхан өнгөрсөн онд 65 ажил, үйлчилгээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 95 хувийн гүйцэтгэлтэйгээр биелүүлжээ. Тэгвэл энэ жилийг
"Хүн төвтэй хөгжлийн зорилтот жил" болгон зарлаж, 63 ажил үйлчилгээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дийлэнх нь малын эрүүл мэндэд чиглэж байна.
Энэхүү сургалт, зөвлөгөөнийг Мал эмнэлгийн салбарын 100 жилийн ойтой уялдуулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Сургалт зөвлөгөөнд сумдын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, улсын байцаагч, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нар, аймгийн мал эмнэлгийн газрын ажилтан, албан хаагчид оролцож, туршлага солилцож байгаа юм.
Ховд аймгийн хэмжээнд 46 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүнд 100 гаруй эмч, мэргэжилтэн ажиллаж, 8000 гаруй малчин өрхийн 3.4 сая толгой малын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна.
ВИДЕО: