Дөргөн сумын Сээр багийн малчин, аймгийн аварга малчин өрх Д.Даваанаадай "АЛТАН БОТГОНЫ ЭЗЭН" боллоо



ХХААХҮЯ, МҮОНРТВ-ээс шалгаруулдаг "АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН" буюу "АЛТАН БОТГОНЫ ЭЗЭН"-ээр Дөргөн сумын Сээр багийн малчин, аймгийн аварга малчин өрх Д.Даваанаадайгийн гэр бүл шалгарлаа. 



Д.Даваанаадай нь нэгдэл, нийгэм тарж байхад ээж Дүүдэйгийн хамтаар 67 толгой мал хувьчлан авчээ. Үүндээ 12 тэмээ авч байсан нь түүний тэмээчин болох эхлэл нь тавигджээ. Түүнээс хойш тэмээгээ өсгөн үржүүлсээр одоо Дөргөн сумандаа хамгийн олон тэмээтэй айлд орж байна. Сүүлийн 10 жил тэмээнийхээ тоогоор тэргүүлж байна. Энэ жил 333 тэмээ тоолуулжээ. Энэ хавар 60 гаруй ботго хүлээж авах юм. Жилд 30 гаруй ингэ сааж, сард 4 сая орчим төгрөгийн орлого олдог. Гурван өрхийг туслах малчнаар ажиллуулдаг байна.



Мөн аймаг, орон нутгаас зохион байгуулдаг "Ганган тэмээ", "Шилмэл буур" зэрэг уралдаан тэмцээнд амжилттай оролцож, өв соёлоо сурталчлан таниулж байна.

Эднийх Мянгад сумын нутаг "Хар ус" хэмээх газар өвөлжиж, Дөргөн сумын нутаг "Сангийн далай", "Баян-Овоо" зэрэг газруудаар нутаглаж, жилдээ 200 км отор нүүдэл хийдэг байна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ