Өнөөдрийн байдлаар Хачигт халдварын эрсдэлд өртсөн 36 тохиолдол бүртгэгдсэн байна



Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд 2023 оны 05 дугаар сарын 03-ны байдлаар галзуу өвчний эрсдэлд өртсөн 52 тохиолдол бүртгэгдэж хариу арга хэмжээг цаг алдалгүй авч үйлчилжээ. Галзуу өвчний эрсдэлд өртсөн иргэдэд яриа таниулга хийж галзуу өвчний эсрэг вакцинжуулалтад урьдчилан сэргийлэх болон эмчилгээний тунгаар эрсдэлд өртсөн бүх хүнийг хамруулж нэг хүнд 12 мл ийлдэс эмчилгээ хийсэн байна. 



Хачигт халдварын эрсдэлд өртсөн 36 тохиолдол бүртгэгдсэн. Эрсдэлд өртсөн иргэдээс сорьц авч ЗӨСҮТөвийн лавлагаа лабораторид шинжлүүлэхэд хачигт риккетсиозын нэг тохиолдол батлагджээ.

Хачигт халдварын улирлын үе эхэлсэн байгаа тул ард иргэд та бүхэн хачигт халдвараас өөрийгөө сэргийлэхийн тулд биедээ хачиг орсон хэсгийг тогтмол шалгаж хачигт хазуулсан тохиолдолд Зоонозын өвчин судлалын төв болон харьяа сумдын эрүүл мэндийн төвд очин заавар зөвлөгөө авч лабораторийн шинжилгээнд заавал хамрагдахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ