Шуурганы улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна



Энэ сарын 8-9-ний хооронд Ховд аймгийн ихэнх нутгаар хүчтэй шуурга болсон. Шуурганы улмаас нэлээд олон айлын гэр унасан, байшингийн дээвэр хууларч хашаа нурсан байна. Тухайн үед Онцгой байдлын газрынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 60 гаруй алба хаагч дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна. 

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас авсан мэдээллээр шуурганы улмаас 60 гаруй айлын хашаа нурж, дөрвөн байгууллагын дээвэр хууларч, 12 айлын гэр унажээ.

Одоо хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Г.Нэргүй ярилаа.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ