Зэрэг сумаас "Улсын аварга малчин өрх" нэг, "Аймгийн аварга малчин" тав төрөн гарлаа



Улиран өнгөрч буй Бар жилийн амжилт ололтоо дүгнэн улс, аймаг, сум бүр аварга малчдаа шалгаруулан алдаршуулсаар байна.

Улсын тэргүүний Зэрэг сум нь 800 гаруй өрхтэй. Үүний 525 нь малчин өрх. Жилийн эцсийн мал тооллогоор 202 373 толгой мал тоолуулжээ. Бусад сумдыг бодоход өвөлжилт харьцангуй өнтэй болсон. Малчид ч бэлтгэлээ сайтар хангасны үр дүнд малын хорогдол харьцангуй багатай өвлийг давж урин хавартайгаа учран золгож байна. Удахгүй төл хүлээн авахаар зэхэж байна тухай сумын Засаг дарга Б.Батбилэг ярилаа.

Сар шинийн босгон дээр тус сумаас "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ" нэг, "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ" тав шалгарч хүндтэй шагналаа гардан авлаа.



Тодруулбал, 

Бургасан багийн малчин К.Нямдорж, М.Оюунцэцэг нар "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр шалгарсан бол



Бургасан багийн малчин Д.Насанбат, М.Маралмаа нар "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр,



Бургасан багийн малчин Ц.Цогбаяр, М.Саруул нар "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр,


Гүвээ багийн малчин Б.Алтан-Эрдэнэ, М.Ялалт нар "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр,



Бураа багийн малчин Д.Аззаяа, Э.Цагаанчулуун нар "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр,



Эхэн багийн малчин Г.Дүгэрсүрэн, С.Одонтуяа нар "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр тус тус шалгарлаа. 

ВИДЕО:



Аваргуудын шагналыг сар шинийн босгон дээр УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Засаг даргын Тамгын газрын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Н.Ганзориг, Санхүүгийн хяналт, дотоод аудитын хэлтсийн дарга Г.Өөдэй нар сум, багийн удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэв.  

Дашрамд мэдээлэхэд Зэрэг сумын хамт олон  2022 оны ажлаараа аймагтаа гуравдугаар байрт шалгарч хийсэн бүтээснээ үнэлүүлсэн амжилтаар Бар жилээ үдэж байна. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ