Ховд аймаг:Малын хорогдол 35000 орчимд хүрчээ



Ховд аймгийн хэмжээнд 2023 оны эхэнд нийт 3 сая 463,7 мянган толгой мал хаваржиж байна.  Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсний улмаас 03 дугаар сарын 09-ний байдлаар нийт 34944 толгой мал /үүнээс тэмээ 48, адуу 2479, үхэр 3097, хонь 10255, ямаа 19065/ хорогдсон, 1282 толгой мал хээл хаясан мэдээтэй байна. 

Тэгвэл 18950 толгой мал төллөж, 86 толгой төл хорогдсон бол 18866 толгой төл бойжиж байна гэж аймгийн Хүнс, хөөө аж ахуйн газраас мэдээллээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ