МоЭнКо ХХК-ийн төлөөлөл "Эко клуб"-ын сурагчидтай уулзалт хийжээ



"Дэлхийн усны өдөр"
-ийг угтан Булган, Үенч, Бодонч голын сав газрын захиргаа болон МоЭнКо ХХК хамтран энэ сарын 16-ны өдөр сурагчдын "Эко клуб"-ын уулзалт зохион байгуулжээ.

Булган суманд болсон тус уулзалтад Булган, Үенч, Алтай сум болон Баян-Өлгий аймгийн Булган сумын таван сургуулийн 32 сурагч оролцсон байна.

Байгальд ээлтэй, экологийн боловсролтой ирээдүйн иргэдийг бэлтгэх нь энэ клубын зорилго бөгөөд сурагчдын дунд "Дусал ус" ханын сонины болон богино хэмжээний дүрс бичлэгийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдийг шалгарууллаа.

Энэ үеэр МоЭнКо ХХК-ийн гидрогеологич Б.Басбаатар байгаль орчны ажилтнууд мөн сурагчдад мэдээлэл өгч, усны судалгаа, хэрэглээ, уурхайн экологид үзүүлэх нөлөөг хэрхэн бууруулж байгаа туршлагаасаа хуваалцлаа гэж МоЭнКо ХХК-ийн хэвлэлийн албанаас мэдээллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ