УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:
Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг бөгөөд тавдугаар сарын агаарын температурын ОЖД нь Алтайн уулархаг нутгаар +8…+12°C, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говийн нутгаар +12...+20°C дулаан байдаг байна.
Хур тунадасны хувьд: Их нууруудын хотгор, Алтайн өвөр говийн нутгаар 0–20 мм, Алтайн уулархаг нутгаар 20–60 мм тунадас ордог байна.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
Агаарын температурын хувьд: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.
Хур тунадасны хувьд: Нийт нутгаар ОЖД-ийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Энэ үеэр салхи зарим газраар 14-16 м/с зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
ЗӨВЛӨМЖ
8 дугаар сард ихэнх нутгаар агаарын температур, хур тунадас ОЖД-ийн орчим байх боловч хэт халалтаас үүссэн гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.