2022 оны 08-р сарын 01-нээс 08-р сарын 08-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



/Хугацааны эхээр ихэнх нутгаар халж, хур бороо багатай байна./

Хур тунадас: 01,05-нд зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээлээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ