“Замын хөдөлгөөн цагаан толгой” тэмцээн боллоо

May be an image of 2 people and track and field

Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймгийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг, аймгийн БШУГ, Улаан загалмайн хороо, аймгийн ХГБХГ зэрэг байгууллагууд хамтран “Замын хөдөлгөөн цагаан толгой” тэмцээнийг зохион байгууллаа.

May be an image of 3 people and text

Тэмцээний зорилго нь сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль, дүрмийн мэдлэгийг хөнгөн, хөгжилтэй, хүртээмжтэй, байдлаар хүргэхэд оршиж байв. 

May be an image of 8 people and child

Тэмцээнд Ховд аймгийн Жаргалант сумын 8 цэцэрлэг, Булган сумын 1 цэцэрлэгийн нийт 90 хүүхэд, багш, эцэг, эх асран хамгаалагчийн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

May be an image of 4 people and clarinet

Тэмцээний дүнгээр: 
1-р байр: Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэг, 
2-р байр: Жаргалант сумын  13 дугаар цэцэрлэг 
3-р байр: Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэг, 
Тусгай байр: Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсүх, аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Цоодол, аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга Д.Энхзоригт нар гардуулан өглөө. 

May be an image of 7 people and text

May be an image of 10 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ