Ховд аймгийн ХАА-н салбарт 1990 оноос хойш хөрөнгө оруулалт хийгдээгүй байна. Тэгвэл энэ онд 21.1 тэрбумын хөрөнгө оруулалт хйихээр төлөвлөжээ. Үүний дагуу сум бүрд 24 морины хүчтэй тракторын иж бүрдэл, ноосны пресс, ноосны пүү, өдөрт 1500-2000 хонины ноос хяргах машин, тариалангийн бүс нутгуудад нэмэлтээр багц тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Тодруулбал:
✅ 110 болон 90 морины хүчтэй трактор, иж бүрдэл (чиргүүл, газар хадагч анжис, үрлэгч, төмс үрлэгч, борной, хадуур, тармуур, өвс боогч, копатель, хор бордоо цацагч, мөр хоорондын сийрүүлэгч)
✅ Төмс хураах зориулалттай комбайн
✅ Эрдэнэшишийн комбайн
✅ 24 морины хүчтэй бага оврын трактор (чиргүүл, хадуур, тармуур)
✅ Ноосны пресс (40 тн даралттай, 2 шахуурга бүхий, 11 квт чадалтай)
✅ Ноосны пүү (2 тн даацтай тавцант жин)
✅ Хонь хяргадаг машин (өдөрт 1500-2000 хонь хяргана) багтсан байна.
"ШИНЭ ХӨДӨӨ" төслийн хүрээнд сумдын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн ХАА-н багц тоног төхөөрөмжийг нь тухайн сумын тариаланчид орон нутагтаа хүсэлт гарган дундын эзэмшилд ашиглуулах аж.