“Алтан өв-5” наадамд 1400 гаруй хүн оролцож байна

May be an image of 11 people, people dancing, dais and text

"Алтан өв-5" бий биелгээ, монгол бүжгийн баруун бүсийн анхдугаар наадам энэ сарын 8-10-ны өдөр Ховд аймагт болж байна.  
Тус наадам нь Ховд аймгийн "Олон угсаатны өв, соёл урлаг" хөтөлбөртэй уялдах ба монгол бүжиг, бий биелгээг хүүхэд, залууст уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, угсаатны бий биелгээний ялгаатай болон ижил төстэй шинж, намба төрхийг судлан тогтоох, өвлөн уламжлагчдыг дэмжихэд чиглэх юм.

May be an image of 4 people and people dancing

Наадамд баруун бүсийн аймгууд болох Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Увс аймгаас гадна Улаанбаатар хотоос зорин ирсэн 1400 гаруй авьяастан, өвлөн уламжлагч оролцож байна.   
Тус наадмын үйл ажиллагаа нь цэцэрлэг, сургуулийн бага, дунд, ахлах нас, насанд хүрэгчид гэсэн ангиллын дагуу хамтлаг болон гоцлол төрлөөр өрнөнө.   

May be an image of 3 people, child and text

Наадмын үйл ажиллагаа өнөөдөр цэцэрлэгийн насны хамтлаг бий биелгээний төрлөөр эхэллээ. 

May be an image of 6 people, violin and text

МУГЖ Б.Дугараагийн нэрэмжит “Алтан өв” наадмыг 2015 оноос эхлэн 4 удаа зөвхөн Ховд аймгийн хэмжээнд зохион байгуулахад давхардсан тоогоор 2000 гаруй өвлөн уламжлагч оролцож байсан бол наадмын цар хүрээ өргөжин энэ жил бүсийн хэмжээнд болж байгаагаараа онцлогтой. 
 Наадмын зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, СУГ, ХДТ-ын бүжиг анги зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна. 

Ташрамд, Ховд аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 900 гаруй хүн бүртгэлтэй байдаг.

May be an image of 2 people, child and people dancing

May be an image of 5 people, people dancing and text




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ