Боловсролын үнэлгээний төв, Эрдэнэс-Монгол нэгдлээс
“ENGINEERING EXCHANGE” нөлөөллийн арга хэмжээг өнөөдөр /2024.05.07/ Ховд аймагт зохион байгууллаа.
Монгол улсын тэргүүлэх мэргэжлийг сурталчлан таниулах, инженерээр суралцах сурагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой уг арга хэмжээнд Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын төлөөлөл 300 орчим сурагч оролцож, хэрэгтэй мэдээллээ авлаа.
Энэ үеэр Эрдэнэс Монгол ХХК-ийн төлөөлөл
"Инженерчлэл ба бидний ирээдүй",
"Engineering EXchange" сэдвээр, Боловсролын Үнэлгээний төвийн төлөөлөл
"Элсэлтийн Ерөнхий Шалгалтад бэлдэх зөвлөгөө, мэдээлэл" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
2023-2024 оны хичээлийн жилд Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулийн 12 дугаар ангийн 51 бүлэгт 1115 хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшихээр суралцаж байна.
Энэ хичээлийн жилд Элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлээр давхардсан тоогоор 2403 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.