Энэ 7 хоногт нийт нутгаар дулаахан, сарын эхээр салхи шуургатай байна



2024 ОНЫ 04-Р САРЫН 29-НӨӨС 05-Р САРЫН 06-НЫГ ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

/ Энэ 7 хоногт нийт нутгаар дулаахан, сарын эхээр салхи шуургатай байна /

Хур тунадас: 05-р сарын 02-нд Алтайн өвөр говь болон Уулархаг нутгаар, 04-нд зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно.
Салхи: 30, 05-р сарын 01,03-нд зарим газраар, 05-р сарын 02-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус дулаан, өдөртөө +18...+23 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ