Монгол Улсад цэргийн дээд
“ГЕНЕРАЛ” цол олгож эхэлсний 80 жилийн ой өнөөдөр /2024.04.28/ тохиож байна.
БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.
Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 80 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм.
Өнгөрсөн 80 жилийн хугацаанд 222 хүн генерал цол хүртсэний 16 нь Ховд аймгийн харьяатай.
Тэмдэглэлт энэ өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг, Орон нутгийн хамгаалалтын бэлтгэл, сургалтын офицер Д.Тамир нарын хамтаар нутгаас төрсөн
"ГЕНЕРАЛ"-ууд болон гэр бүл, үр хүүхдүүдэд нь баярын мэнд хүргэж хүндэтгэл үзүүллээ.
Эх сурвалж:Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар