Аймгийн Засаг дарга Э.Болормаа сурагч, оюутан залуусын боловсролын асуудалд онцгой анхаарч ажилладаг.
Үүний нэг нь 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн Монгол улсын их сургуулийн Баруун бүсийн сургуульд эрэлттэй мэргэжлээр амжилттай суралцаж буй Ховд аймгийн харьяат оюутнуудад
“Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг” олгохоор шийдвэрлэсэн явдал юм. Нийт 80 оюутанд 80 сая төгрөгийн тэтгэлэг олгоно.
Энэ хүрээнд 2024 оны 2-р улирлын тэтгэлэгт тэнцсэн 40 оюутанд
“Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг” гардуулах үйл ажиллагаа энэ сарын 26-ны өдөр боллоо.
Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авч МУИС-ийн Баруун бүсийн сургуульд элссэн 1-р дамжааны 12 оюутан, Математик, Физик, Хими, Гадаад хэл, Монгол хэл, Бага ангийн багш мэргэжлээр хамгийн өндөр голч оноотой суралцаж буй аймгийн 16 сум, Жаргалант сумын 12 баг тус бүрээс нэг нэг суралцагчдад нэг сая төгрөгийн
“Батламж” гардууллаа.
Засаг дарга Э.Болормаа Монгол улсын их сургуулийн Баруун бүсийн сургуулийн 1500 гаруй суралцагчдын дундаас өөрийн мэдлэг ур чадвараараа шалгарсан шилдэг оюутнуудад баяр хүргэж, сурлага урлаг спортын амжилт хүслээ.