Ховд аймаг энэ хавар 3300 га талбайд тариалалт хийнэ

No photo description available.

Тавдугаар сарын эхээр хаврын тариалалт эхэлнэ. 
Ховд аймаг энэ хавар 3300 га талбайд тариалалт хийхээр төлөвлөж тариаланчид бэлтгэл ажилдаа оржээ.

Үүнээс:
231 га талбайд үр тариа,
650 га талбайд тэжээлийн ургамал,
878 га талбайд төмс,
1543 га талбайд хүнсний ногоо,
20-га талбайд жимс, жимсгэнийн тариалалт тус тус хийгдэх юм. 

Нийт 31 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөсөн байна. 

Ховд аймгийн тариаланчид нарийн ногооноос бусад хүнсний ногооны хэрэгцээг дотооддоо 100 хувь хангадаг. 
Мөн зэргэлдээх баруун таван аймгийн болон Улаанбаатар хотын хэрэглэгчид рүү нийлүүлдэг. 
Аймгийн хэмжээнд 3200 орчим тариаланч бий. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ