Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) хамтран
"Монгол улсад Тогтвортой Хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" UNJP/MON/022/UND төслийг 2021 оноос хойш хэрэгжүүлж байна.

Төслийг хэрэгжүүлэгч багийн гишүүдийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Х.Батболд болон албаны төлөөллүүд хүлээн авч уулзан санал солилцлоо.

Тус төсөл нь экспортын чиг баримжаатай, инновац шингээсэн үндэсний брэнд бүтээгдэхүүн хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэх замаар орон нутагт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тухайн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх ажлыг Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ хүрээнд Ховд аймгийн Капл Ред Маунтайн ХХК-ийн дотор маханд суурилсан шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийг дэмжиж, техник туслалцаагаар ханган ажиллахаар урьдчилсан байдлаар тогтоод байгаа талаараа танилцууллаа.