05-р сарын 20-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Пауэлл нуур нарын зураг байж магад

2024 оны 5-р сарын 13-наас 05-р сарын 20-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Энэ 7 хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар хур тунадастай байна/

/Ихэнх хугацаанд салхи шуургатай, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү/

Хур тунадас: 14,16,17-нд зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно.

Салхи: 15,16,17,19-нд зарим газраар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +18...+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус дулаан, өдөртөө +24...+29 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.


ГЭРЭЛ ЗУРГИЙГ:ОЛОН УГСААТНЫ ТЕЛЕВИЗ

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ