"Бизнесийн Сэргэлт-Баруун бүсийн форум"-д Ховд аймгаас 60 гаруй төлөөлөл оролцов

9 хүн ба бичвэр нарын зураг байж магад

МҮХАҮТ-аас "Бизнесийн сэргэлт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЭЗХЯ, Хөрөнгө оруулалт худалдааны газар, Увс аймгийн ЗДТГ-тай хамтран "Бизнесийн Сэргэлт-Баруун бүсийн форум"-ыг зохион байгууллаа.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Увс аймагт болсон тус форумд Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн удирдлагуудаас гадна бизнес эрхлэгчдийн төлөөллүүд, ОХУ-ын Буриад, Тува, Алтайн хязгаар мужуудын удирдлагууд зорьж ирэн оролцлоо.

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад
 
Улмаар бүс нутгийн бизнес сэргэлт, цаашдын хамтын ажиллагааны талаар хоёр өдрийн турш санал солилцож, харилцан тохиролцлоо.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Форумын үеэр: 

-Аялал жуулчлал
-Тээвэр логистик 
-Хөдөө аж ахуй
-Худалдаа, хөрөнгө оруулалт сэдвээр салбар хуралдаанууд 
-Бизнесийг чадавхжуулах сургалтууд
-ОУ-ын бизнесийн PERSONAL MBA /P-MBA/ хөтөлбөрийн нээлт
- Олон улсын худалдааны төвийн дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SHETRADES HUB” -д Увс аймаг дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийг бүртгэх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулав.

3 хүн нарын зураг байж магад

"Бизнесийн Сэргэлт-Баруун бүсийн форум"
-д аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа оролцож үг хэллээ. 

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн бүсийн аймгуудаас ирж оролцон орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан борлуулж буй бизнес эрхлэгчидтэй уулзаж санал солилцов.

Форум, үзэсгэлэн худалдаанд Ховд аймгаас 50 гаруй аж ахуйн нэгж, албаны төлөөллөөс бүрдсэн 60 гаруй хүн оролцлоо.



5 хүн, гутал ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ