2024 ОНЫ 05 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан (Зураг.1) байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. (Зураг.2)
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 3–д харуулав.
Сарын эхэн буюу нэгдүгээр арав хоногийн эхээр агаарын температур ОЖД-аас сэрүүсэж, ихэнх нутгаар нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Мөн нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн эхээр дахин сэрүүсэж нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур аажмаар дулаарч ОЖД-аас дулаан байна. Арав хоногуудын эхэн үеүдээр болон сарын сүүлчээр ихэнх нутгаар бороо, нойтон цас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэж болзошгүй гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.