Бэлчээрийн Монгол малын дотор махаар хийсэн зохицуулах үйлчлэлтэй хүнсийг үйлдвэрлэх төслийг Ховд аймагт эхлүүлжээ

May be an image of 5 people and text

Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) хамтран "Монгол улсад Тогтвортой Хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" UNJP/MON/022/UND төслийг 2021 оноос хойш хэрэгжүүлж байна.

May be an image of 2 people

Төслийг хэрэгжүүлэгч багийн гишүүдийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Х.Батболд болон албаны төлөөллүүд хүлээн авч уулзан санал солилцлоо. 

May be an image of 1 person

Тус төсөл нь экспортын чиг баримжаатай, инновац шингээсэн үндэсний брэнд бүтээгдэхүүн хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэх замаар орон нутагт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тухайн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх ажлыг Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж эхэлжээ.

May be an image of 1 person

Энэ хүрээнд Ховд аймгийн Капл Ред Маунтайн ХХК-ийн дотор маханд суурилсан шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийг дэмжиж, техник туслалцаагаар ханган ажиллахаар урьдчилсан байдлаар тогтоод байгаа талаараа танилцууллаа.
Мөн уг компанийг тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь дэмжих, аймгийн хэмжээнд малын дотор махны боловсруулалт, ашиглалтыг нэмэгдүүлэх, технологи дамжуулах эерэг чиглэлд хамтран ажиллах боломж байгааг орон нутгийн удирдлагууд онцоллоо.

May be an image of 3 people and text

May be an image of fragrance

May be an image of money

May be an image of 5 people, people studying, table and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ