Монгол Улсын Засгийн газрын
“Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их нядын цогц төлөвлөгөө”-нд
“Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл”-ийг 3 дугаар сараас эхлэн банкуудаар дамжуулан бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэл, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар олгож эхэлсэн.
Тус хугацаанд арилжааны банкуудад 579 иргэний 63.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирсэний 69.9 хувь буюу 405 иргэний 38.7 тэрбум төгрөг нь иргэн, 30.1 хувь буюу 174 иргэний 24.6 тэрбум төгрөг нь аж ахуй нэгжийн зээлийн хүсэлт байна. Нийт 579 иргэний 63.3 тэрбум төгрөгийн хүсэлтийг хүлээн авч, хүсэлт өгсөн дарааллын дагуу банкууд судалгаа хийн олгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 124 зээлдэгчид 6.8 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.
Ийнхүү цаашид зээлийг үргэлжлүүлэн олгох ба энэ нь цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг богино хугацаанд арилгах, ажлын байрыг хадгалах, дунд, урт хугацааны эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
МОНГОЛБАНК