Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Боловсролын газар, Биеийн тамир спортын газар хамтран аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг-спортын цогцолбор
“Дөл-2024” тэмцээн зохион байгуулав.
Тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн, Цэргийн штабын дарга хурандаа Б.Ганхуяг нар болон тэмцээнд оролцогч сургуулийн захирал, багш дасгалжуулагч, орон нутгийн иргэд, хүүхэд залуучууд оролцлоо.
Энэ удаагийн тэмцээнд Жаргалант сумын I, II, III, VI, Цаст-Алтай цогцолбор сургууль, Булган сумын Минжит Булган цогцолбор сургууль, Дарви, Дөргөн, Дуут, Мөст, Мянгад, Манхан, Мянгад, Чандмань, Үенч сумдын ахлах сургуулийн 14 багийн 180 тамирчид 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Тэмцээний тэргүүн байранд Жаргалант сумын 12 жилийн 3 дугаар сургуулийн Г.Баатарсүрэн дасгалжуулагчтай, О.Буянжаргал тасгийн захирагчтай “Шонхрууд” баг шалгарч шилжин явах цол, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналын эзэд болсон бол дэд байранд Жаргалант сумын 12 жилийн 6 дугаар сургуулийн Б.Уранчимэг дасгалжуулагчтай, Б.Отгонбаяр тасгийн захирагчтай “Талын бүргэд” баг, гутгаар байранд Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн Б.Сүхбаатар дасгалжуулагчтай, Б.Лхагва-Эрдэнэ тасгийн захирагчтай баг тамирчид шалгарч бусдыгаа манлайлан оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд сумдын баг тамирчид оролцсон нь онцлогтой байв.