-Аргын тооллын 11 сарын 25. Бямба (Санчир) гараг (2023)



-Аргын тооллын 11 сарын 25. Бямба (Санчир) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 13, улаагчин гахай, гоё хүүхэн-1 од, суудал огторгуй, мэнгэ 2 хар, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:11-17:06.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин могой, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлдавдар, шүүгээнд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, бэрийн үйл, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нохой авах, элдэв сайн үйлийг эхлэн үүсгэх, газар малтах, үхэгсдийг оршуулах, мод таслах, худаг шуудуу малтах, хурим хийх, хүнийг ханаж, төнөх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ