Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.
Өнөөдөр /2022.08.19/ түүхт ойн баярт зориулсан хүндэтгэлийн жагсаал, хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үе үеийн захирагч, удирдлага, чөлөөнд байгаа ахмад буурлууд, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэн яваа ажилтан албан хаагчид оролцож, Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашиг, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ололт амжилтын манлайлагч байсан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Энэ үеэр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Энхболд үе үеийн нийт ажилтан албан хаагчдадаа түүхт ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Хүндэтгэлийн жагсаалын дараагаар баярын хурлын үйл ажиллагаа боллоо.
Энэ үеэр тус ангийн нэгэн зууны алдар гавьяа, амжилт ололтыг дархалсан азай буурлууд, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлж, “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль"-иар шагналаа.