Ховд аймгийн Эко цементийн барилга бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай явагдаж байна.
Өнөөдөр /2022.06.24/ УИХ-ын гишүүн С. Бямбацогт, аймгийн Засаг даргын орлогч Т. Дэлгэрсайхан, ХБТХОХ-ийн дарга Б. Баярсүх болон бусад албаны төлөөлөл Эко цементийн үйлдвэрийн барилга бүтээн байгуулалтын явцтай очиж танилцлаа.
Одоогоор тус Цементийн үйлдвэрийн барилгад 500 орчим ажилчид ажиллаж байна. Барилгын ажил 98 хувьтай, тоног төхөөрөмж угсралт, суурилуулалтын ажил 60 гаруй хувьтай явагдаж байгааг инженерүүд онцоллоо. Энэхүү барилга бүтээн байгуулалтыг энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Уг үйлдвэр ашиглалтад орсноор чанартай, хямд цементээр Ховд аймаг төдийгүй баруун бүсийг бүрэн хангах боломжтой юм. Мөн үүнийгээ дагаад байр орон сууцны үнэ буурах, байнгын 250-300 хүний ажлын байр бий болж, шууд бусаар 3000 орчим малчин, жижиг дунд үйлдвэрлэл, тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн орлого нэмэгдэж эдийн засгийн хувьд томоохон үр өгөөжийг хүртэнэ хэмээн үзэж байна.