Нийтийн дуудлага худалдаанд оролцогчид оролцох хөрөнгийнхөө доод үнийн 25%-тай тэнцэх хэмжээний дэнчинг төрийн сан дахь “Аймгийн өмчийн сангийн 100160051424" тоот дансанд тушаасан байна.
Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх: Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг аль хуулийн этгээд байгууллагын ямар хөрөнгийн дуудлага худалдаанд орж байгаа талаар тодорхой бичиж , дуудлага худалдаа болох заасан цагаас 30 минутын өмнө бүртгүүлсэн байна. Хугацаа хоцорсон, дутуу хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ )-ний хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
Харилцах утас: 99017369, 99474849, 95112122
АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР