Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төслийн бүртгэл 08-р сарын 16-наас эхэлнэ

May be an image of 1 person and text that says 'ходелмер RAM RAM 国 ம் боловсрол шинклзх ужааны яам 南 INPG соелын AM чиний миний терийн залуучуудын © хувийн хэвшлийн тэгш оролцоо залуучуудыг хеделмерт å бэлтгэх тесел оролцоо тавигдах шаардлага: 18-34 насны залуучууд 』 суулийн сарын хугацаанд хеделмер эрхлээгуи квделморт SaATEA จวย их дээд сургуулийн оюутан, иэргэжлиин боловсролын байгууллагын суралцагч биш баих буртгэл эхэллээ буртгуулэх: 2021 оны сарын 6-22-'

Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой “ОРОЛЦОО” төслийн бүртгэл эхэлж байна. 
18-34 насны, сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй ажилтай, орлоготой болж ирээдүйгээ өөрчлөх хүсэлтэй залуу та “ОРОЛЦОО” төсөлд төрийн үйлчилгээний цахим систем www.e-mongolia.mn ээр дамжуулан 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд бүртгүүлээрэй.

Төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ:
Та www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим хуудсанд өөрийн нэр дээрх гар утасны дугаар болон интернет банкны эрхээрээ нэвтэрч орон “ОРОЛЦОО” төсөл гэсэн цэсэн дээр дарснаар бүртгэлийн асуултууд гарч ирнэ.
Цахим систем зөвхөн 18-34 насны залуучуудыг бүртгэх бөгөөд Та өөрийн регистрийн дугаараа оруулан шалгуулах юм. 
Танд амжилт хүсье.
Лавлах утас: 77431220, 94058805, 80878805
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ