Үйлдвэрлэл дээрх сургалтыг зохион байгуулж, ажиллах хүчин авах хүсэлтэй аж ахуй нэгжийн бүрдүүлэх баримт бичиг



Үйлдвэрлэл дээрх сургалтыг зохион байгуулж, ажиллах хүчин авах хүсэлтэй аж ахуй нэгжийн бүрдүүлэх баримт бичиг:

-Тухайн салбарт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг нотолсон аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Монгол улсын хуулийн этгээд байх,
-Үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажилтнуудтай, улмаар үйл ажиллагаа нь өргөжиж, шинээр ажилтан авах эрэлт хэрэгцээ бий болсон байх 
-Суралцагч үйлдвэрлэл дээр дадлага эзэмших боломжоор хангагдсан байх (дадлагын тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн цех, талбайтай, дагалдуулан сургах ур чадвар бүхий дадлагажуулагч багштай, мастер, мэргэшсэн мэргэжилтэн, инженер, сургагчийн нөөцтэй г.м)
-Дадлагын сургалтын хөтөлбөр, агуулга нь чадамжийн нэгж бүрээр тодорхойлогдсон байх бөгөөд сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. 
-Сургалтын хугацаанд үйлдвэрлэлийн горим, хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн шаардлага, дүрэм журмыг мөрдүүлэх
-Суралцагчдад сургалтын дадлагын хугацаанд нь ажил үүрэгт тохирсон цалин, хөлс урамшууллыг зохих журмын дагуу олгохоо нотолсон байх
-Үйлдвэрлэл дээрх сургалтын суралцагчдын 80-аас доошгүй хувийг ажлын байраар хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулахыг зөвшөөрсөн байх

Үйлдвэрлэл дээр сургалт зохион байгуулах аж ахуйн нэгж нь өөрийн үндсэн ажилтны тоо 2-5 хүртэл байвал 3 хүртэл хүнийг, 6 буюу түүнээс их байвал шинээр бий болох ажлын байрны тоогоор буюу 4-өөс дээш хүнийг үйлдвэрлэл дээр сургах тухай хүсэлтээ ирүүлнэ. 

Үйлдвэрлэл дээрх сургалтын онол, дадлагын хичээлийн зардлыг ажил олгогчид шилжүүлэн олгох бөгөөд онолын хичээлийн 20 хувьд зориулсан сургалтын зардлыг онолын хичээлий н явуулахаар тухайн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулсан эрх бүхий сургалтын байгууллагын дансанд шилжүүлж, баримт бүрдүүлнэ.
Үйлдвэрлэл дээрх сургалтыг зохион байгуулах, тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь Монгол иргэдийг гадаад ажилтан, ажилчдыг дагалдуулан ажиллуулж байгаа бол шалгаруулалтад давуу тал болно.

Сургалтын материал хүлээн авах хугацаа:5 дугаар сарын 28-ыг дуустал
Хаана: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
Утас:77431220, 94058805, 80878805

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ