Өнөөдрийн байдлаар нийт 745 иргэн Ховд аймаг руу ирэх хүсэлт гаргажээ



Аймгийн Онцгой комисс өнөөдөр/ 2021.01.25/ хуралдав. Хурлын үеэр коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдал, Улаанбаатар хотоос ирэх хүсэлтэй иргэдийн бүртгэл, татан авах ажлыг зохион байгуулах талаар хэлэлцэж, мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн Шуурхай бүлэг, хяналт тавих ажлын хэсэг байгууллаа. Өнөөдрийн байдлаар нийт 745 иргэн Ховд аймаг руу ирэх хүсэлт гаргасан байна. Үүнээс эхний ээлжинд 320 иргэнийг нэгдсэн журмаар PCR-ийн шинжилгээнд хамруулж, бүгд сөрөг гарчээ. Эдгээр иргэдийг өнөөдөр 8 автобуст хуваарилж, Улаанбаатар хотоос Ховд аймаг руу тээвэрлэж байна. Бусад иргэдийг мөн нэгдсэн журмаар шинжилгээнд хамруулж, тээвэрлэх асуудлыг дараагийн ээлжинд шийдвэрлэхээр төлөвлөжээ. 


Мөн иргэд чөлөөт цагаараа салхинд гарах үедээ замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, автомашинаар чарга, дугуй чирэх зэргээр эрсдэлтэй асуудал гаргаж байгаа тул аймгийн Онцгой комиссын гишүүдээр ахлуулсан хяналт, эргүүл хийх ажлын хэсэг байгууллаа. Түүнчлэн аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүүгийн санал, мэдээллийг сонсоод салбарын яамнаас гаргасан шийдвэр, зөвлөмжийн дагуу 1-2 дугаар анги, 6, 9, 12 дугаар ангийн сурагчдад танхимын давтлага өгөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргасан юм.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ