Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж хоёр асуудал хэлэлцэв

May be an image of 1 person, standing and sitting

2020 онд Ховд аймгийн ард иргэдийн зүгээс 18441 өргөдөл, гомдлыг төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргасныг холбогдох албаныхан хуулийн дагуу зохих түвшний хариу арга хэмжээг авч, 98,5 хувьтай шийдвэрлэж ажилласан байна. 
Өнөөдөр аймгийн Засаг даргын  зөвлөлийн хурлаар дээрхи өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайланг хэлэлцэж, цаашид иргэдэд тулгамдсан хүндрэл, бэрхшээлийг сонсож, хүлээн авч шийдвэрлэхэд анхаарах асуудлыг ярилцаж, тайлан мэдээллийг ЗГХЭГ-т уламжлахаар боллоо. 

May be an image of 1 person, sitting and outerwear

Мөн хурлаар аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон, Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсгийн боловсруулж буй Ховд аймаг болон “МоЭнКо” ХХК хоорондын 2021-2024 онд хамтран ажиллах гэрээний төслийг хэлэлцлээ. 
Гэрээний төслийг нийтийн сонсгол, хэлэлцүүлгүүдийн дүнд иргэд, ААН байгууллагаас ирсэн 250 гаруй саналыг тусган, анхны гэрээний заалтаас 47 заалтыг өөрчлөн найруулж, 39 заалтыг шинээр нэмж, 10 заалтыг хасаж өөрчлөн сайжруулсан байна. 

May be an image of 1 person and sitting

Ингэхдээ төслийн үр ашгаар орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх, хууль зүйн шаардлага, орон нутгийн иргэд, тээвэрчдийн эрх ашигт нийцсэн, хариуцлагатай уул уурхайг эрхлэлтийг бий болгоход анхаарах асуудлуудын талаар гэрээний холбогдох заалт тус бүрийг хэлэлцлээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ