Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа. Тус хурлаар төрийн байгууллагуудаас ирүүлсэн албан тушаалын сул орон тооны захиалгуудыг хэлэлцсэн юм. Аймгийн хэмжээнд:
- Төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийн 3,
- Төрийн захиргааны удирдах албан тушаалын 5,
- Төрийн захиргааны 7 байгууллагын дэс түшмэлийн 34,
- Төрийн захиргааны 21 байгууллагын туслах түшмэлийн 48 албан тушаал буюу нийт 90 албан тушаалын сул орон тоог нийтэд нээлттэй зарлуулахаар Төрийн албаны зөвлөлд уламжлахаар шийдвэрийг гаргалаа.
Ховд аймаг дахь ТАСЗ-ийн уламжилсан дээрхи ажлын байрны сул орон тоог Төрийн албаны зөвлөл хянаж, тусгай шалгалтын зар мэдээллийг csc.gov.mn сайтад байршуулах юм.