“МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-өөр 70 орчим хүн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө



Монгол Улсын “Төрийн албаны тухай хууль” болон “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу Төрийн албаны Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс 2019 оны 11-р сарын 26-ны өдөр “Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ыг зохион байгууллаа.



Энэ удаагийн тангараг өргөх ёслолоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын 70 орчим албан хаагч төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглав.



Ёслолын үйл ажиллагааны үеэр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Энхболд тангараг өргөсөн ажилтнуудад баяр хүргэж, хариуцсан ажилдаа амжилт гаргаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг хүслээ.



ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ