“Орон нутгийн удирдлагын болон төрийн байгууллагын албан хаагчдын сургалт, урлаг, спортын наадам-2019” эхэллээ



Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран “Орон нутгийн удирдлагын болон төрийн байгууллагын албан хаагчдын сургалт, урлаг, спортын наадам-2019” арга хэмжээг 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Ховд аймагт анх удаагаа зохион байгуулж байна. Тус арга хэмжээ аймаг, сумдын ИТХ, түүний ажлын алба, ЗДТГ-ын нийт ажилтнуудыг чадавхжуулах сургалтаар эхэллээ.



Сургалтад аймгийн ИТХ, ЗДТГ болон 17 сумын ИТХ, ЗДТГ-ын нийт ажилтнуудын төлөөлөл 300 орчим хүн оролцож байна. Энэхүү сургалт, урлаг, спортын арга хэмжээ нь төрийн бодлого шийдвэр, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг тайлагнах, сурталчлан таниулах, улмаар аймаг, сумдын ИТХ, түүний ажлын алба, ЗДТГ-ын нийт ажилтнуудын харилцан туршлага солилцох боломжийг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэж байгаагаараа онцлогтой. 



ВИДЕО:






<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ