Залуу үеийн хөөмийчдийг "Хөөмий бит" сургалтад хамруулж эхэллээ

Image may contain: 5 people, people smiling, people sitting and indoor

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас Дэлхийн хөөмийн холбоо, Монголын Үндэсний Битбоксын холбоотой хамтран 10-р сарын 31-ний өдөр “Хөөмий бит” анхан шатны сургалтыг зохион байгууллаа.
Үндэсний язгуур соёлын үнэт өв болсон хөөмийн урлагийг орчин үеийн урлагийн төрөл битбокстой хослуулсан “Хөөмий бит” хэмээх урсгалыг шинэ үеийнхэнд танин мэдүүлэх, зааж сургах зорилгоор үе шаттайгаар зохион байгуулах уг сургалтад 17 сумын 6-25 насны 200 хүүхэд, залуус хамрагдлаа.

Image may contain: 4 people, people smiling, people sitting

Цаашид тус сургалтыг онлайнаар үргэлжлүүлэн явуулж, улиралд нэг удаагийн танхимын сургалтыг Ховд хотод зохион байгуулж байхаар төлөвлөсөн байна. Сургалтын сургагч багшаар МҮБХ-ны тэргүүн, МУСТА Б.Нарандэлгэр ажиллаж байна.

Image may contain: 1 person, on stage

Ийнхүү хөөмийн өлгий нутгийн залуу үеийнхэнд хөөмий, битбокс хосолсон “Хөөмий бит” урсгалыг зааж сургаснаар тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урлагаар дамжуулж тэдэнд гоо зүйн боловсрол олгох зэрэг олон чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцоллоо.

ВИДЕО:



Image may contain: 9 people, people smiling, people sitting

Image may contain: 2 people, people smiling, people standing, shoes and indoor

Image may contain: 27 people, people smiling, people standing and indoor
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ