-Аргын тооллын 10 сарын 25. Баасан (Сугар) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 27, хөхөгчин хонь, харцага-11 од, суудал хий, мэнгэ 9 улаан, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:25-17:46.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулбал сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч үхэр, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах, лам болох, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Бэрийн үйл, багш шавь барилдах, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, анд бололцоход муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.