Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буй “Олон үндэстэн угсаатны өв соёл” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд сумдын соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сум орон нутгийн онцлог, түүх, нүүдэлчин ахуйн уламжлалыг олон нийтэд сурталчлах зорилгоор “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” арга хэмжээг аймгийн төвд зохион байгуулж байна. Энэ жил 7 сумын “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР”-ийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэгвэл өнөөдөр /2019.09.24/ Улсын тэргүүний Зэрэг сумын ИТХ, ЗДТГ-аас “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР”-өө аймгийн төв талбайд зохион байгуулав. Энэ үеэр тус сумын 5 баг, 11 байгууллага тус бүр 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргав. 2019 онд зэрэг суманд Улсын болон орон нутгийн төсвийн нийт 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.Улсын тэргүүний Зэрэг сумын “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” –ийн нээлтэд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав оролцож өв соёл, орон нутгийн онцлог, 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд, олон нийтэд сурталчлан танилцуулж буй Зэрэг сумын удирдлагууд түүний баг хамт олонд ажлын амжилт хүслээ. Энэ үеэр Орон нутгийн хөрөнгө оруулалтаар тус сумын Эрүүл мэндийн төвд олгож буй “ПУРГОН” машин, 2 багийн эмчийн мотоциклийг гардуулж ажлын амжилт хүслээ.ВИДЕО: Огноо: 9/24/2019 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2285 Мэдээ таалагдсан: