-Аргын тооллын 8 сарын 19. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /



-Аргын тооллын 8 сарын 19. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 19, шар хулгана, могойг хүлэгч-25 од, суудал ус, мэнгэ 4 ногоон, рашааны барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:51-19:59.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулбал бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах маш сайн. Гэвч морь, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Зөөлөн үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, барилгыг ашиглалтанд оруулах, гэрлэх, тустай үйлийг бүтээх, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцох, худалдаа наймаа хийхэд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ