-Аргын тооллын 8 сарын 17. Бямба (Санчир) гараг/ 2019 /



-Аргын тооллын 8 сарын 17. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 17, улаан нохой, шувуун хошуут-24 од, суудал төмөр, мэнгэ 6 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:49-20:02.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох маш муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, худалдаа наймаа хийх, хот балгад байгуулах, үхэгсдийн үйл, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ