-Аргын тооллын 3 сарын 16. Бямба (Санчир) гараг/ 2019 /



-Аргын тооллын 3 сарын 16. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 10, хар хулгана, өглөгт охин-6 од, гал суудал, 7 улаан мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулт, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:04-18:58
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Гэвч морь, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Луу, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Дуган шүтээн босгох, тахих, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, замд гарахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ