-Аргын тооллын 3 сарын 15. Баасан (Сугар) гараг/2019/



-Аргын тооллын 3 сарын 15. Баасан (Сугар) гараг/2019/
-Билгийн тооллын шинийн 9, цагаагчин гахай, хэрцгий охин-5 од, хий суудал, 8 цагаан мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:06-18:56
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ маш сайн. Гэвч могой, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай, могой жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, худалдаа наймаа хийх, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, номын хурим, гөлөг тэжээх, баясгалангийн хурим, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ