-Аргын тооллын 9 сарын 10. Даваа (Сумьяа) гараг / 2018 /



-Аргын тооллын 9 сарын 10. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 1, хөхөгчин могой, харцага-11 од, уул суудал, 5 шар мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:22-19:15.
-Өдрийн сайн цаг: : Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нас ахар болох муу цээрлэвэл зохилтой.
-Үхэр, тахиа, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Туст хэрэгтэй үйл бүтээх, мод тарих, худаг гаргах, газрын амыг анх нээх, зөөлөн үйл, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мал гадагш гарах, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, бурхан шүтээн тахихад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ