-Аргын тооллын 7 сарын 5. Лхагва (Буд) гараг /2017/



-Аргын тооллын 7 сарын 5. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 12, харагчин могой, гар од-16 од, уул суудал, 5 шар мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Лхагвалхамцам барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:00-20:53.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин, эмгэг ирнэ муу.
-Үхэр, тахиа, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, могой, морь жилтэн сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, замд гарах, морь худалдах, ажил эхлүүлэх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр суулгах, мал адгуус худалдан авахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ