2017 оны 06 дугаар сарын 19-нөөс 06 дугаар сарын 26-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ



/ Ихэнх нутгаар хална /
Хур тунадас: Ихэнх хугацаанд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 
Салхи: Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд 5-10м/с
Агаарын температур:  Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус хүрч хална.  26-нд өмнөх өдрүүдээсээ бага зэрэг сэрүүснэ.

2017  оны  06-р сарын 12-ны 08 цагаас  06-р сарын 19-ний 08 цаг хүртэлх 
өнгөрсөн 7 хоногийн  цаг агаарын тойм


Хур тунадас:
6 сарын 12-нд Дөргөн-0.0мм, Дарви-2.0, Чандмань-4.0мм, 13-нд Ховд сум 0.0мм, 16-нд Дуут 0.5мм, 17-нд Жаргалант-0.0мм, Эрдэнэбүрэн-0.0мм, Мөст-1.0мм, 18-нд Булган-0.1мм, Алтай-0.4мм, Мянгад-0.7мм, Мөст-1.0мм, Мөнххайрхан-6.0мм бороо орлоо.  
Салхи: 2-14м/с.          
Агаарын температур:  Нийт нутгаар шөнөдөө 1-19 градус дулаан байлаа. Харин өдөртөө 16-35 градус дулаан, 16-нд ихэнх нутгаар халж Зэрэг, Манхан, Дарви, Жаргалант, Мянгад, Дөргөн, Булган, Үенч сумдын нутгаар 32-35 градус хүрч халсан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ