Ховд аймгийн 17 сумаас анхлан Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас санаачлан 12 багийнхаа өрх бүрээр орж тухайн өрх иргэнийхээ амьдрал ахуйтай нь танилцах, судалгааг нь шинэчлэх, зорилгоор "Бид нэг гэр бүл-өрх бүрт мэндчлэх аян"-ыг зохион байгуулж байна. Аяныг энэ сарын 17-с эхлэн 6-р сарын 15 хүртэл явуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ. Ингэхдээ аймгийн Статистикийн хэлтэстэй хамтран ажиллаж байгаа бөгөөд багийн Засаг даргын үндсэн ажил болох хүн ам, малын тооллогын судалгааны энэхүү ажил нь чухал үр дүнтэй ажил болно гэж үзэж байна. "Бид нэг гэр бүл-өрх бүрт мэндчлэх аян"-ы нээлтийн үеэр Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас 12 багийн Засаг дарга нарт орчин үеийн өндөр үзүүлэлт бүхий нөэтбүүкийг гардуулж ажилд нь амжилт хүслээ. Огноо: 4/14/2017 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 12446 Мэдээ таалагдсан: