Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо


ХХААГазраас жил бүр зохион байгуулдаг ХХАА салбарын удирдах ажилтаны зөвлөгөөнд Ховд аймгийн 17 сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн хамт олон, Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа мал эмнэлэгийн 53 аж ахуй нэгж, бэлчээр мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбартай холбогдсон бусад төсөл хөтөлбөр, ОУ-ын донор байгууллагуудын мэргэжилтэн, мал эмнэлэгийн эмийн сангийн нэгжүүдийн төлөөлөл гэсэн 120 гаруй хүн оролцлоо. Зөвлөгөөнөөр мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого,арга хэмжээ, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийж, аймгийн ХХАА, мал эмнэлэг, жижиг дунд үйлдвэрлэл, хүнсний салбарт хийгдэж байгаа ажил, 2017 оны зорилтын талаар салбарын удирдлага, мэргэжилтнүүд нь мэдээлэл өглөө. Мөн 2017 онд хэрэгжүүлэх гол үйл ажиллагааныхаа зорилт чиглэлийг энэ удаагийн зөвлөгөөнөөр тодорхойлж аймаг орон нутаг болон салбарын яаманд зөвлөмж хүргүүлж, тулгамдсан асуудлаа дээд шатны байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөлөө. Цаашид аймгийн ХХААГ-аас Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, аймгийн ИТХ-аар баталсан "Шинэ залуу малчид"-ыг дэмжих хөтөлбөр, "Шилмэл мал" хөтөлбөр зэргийг ойрын хугацаанд сум орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ