Өнгөрсөн шөнө буюу 03 дугаар сарын 20-ээс 21-нд шилжих шөнө Ховд аймгийн нийт нутгаар ахиухан хэмжээний цас орсны улмаас цасан шуурга шуурч зам даваа хаагдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Цаашид 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цас үргэлжилэн орж, 25-аас агаарын темпратур дулаарах төлөвтэй байгаа юм. Мөн энэ сарын 26-аас 27-ны өдрүүдэд нутгийн хойд хэсэг болон уулархаг нутгаар дахин цас орох төлөвтэй байгааг УЦУОШГ-аас мэдээлж байна. Одоогийн байдлаар цасны зузаан Жаргалант суманд –7см,Булган суманд-9см, Зэрэг, Мөст сумдад -1см, Манхан, Ховд сумдад 5 см, Дуут, Мянгад сумдад-6см, Алтай, Үенч сумдад 12 см, Мөнхайрхан, Эрдэнэбүрэн сумдад 4 см, Чандмань суманд 2см, Дөргөн, Цэцэг, Дарви сумдад 0,4 см, байна.